Энэ цаг нь Механик, Ухаалаг, Автомат үйлдлийг хослуулсан Дэлхийн Анхны 3.0 бугуйн цаг болох Хосолмол төрлийн цаг юм. Уг бүтээлийн нээлтэнд оролцсон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, онцгой зочид энэхүү бүтээлийг техникийн гайхамшигт шинэ санаа болсон байна гэж үзсэн. Энэхүү брэндийн цагийг зүүснээр танд тансаг, тухтай мэдрэмж төрөхөөс гадна технологийн шинэлэг байдлыг мэдрэх юм.
Frederique Constant FC-750 автомат хөдөлгүүр бүхий энэ цаг нь 26 үнэт эдлэл агуулсан. Зурагдахгүй гүдгэр сафиран нүүртэй. Өдөр, цаг, минут, секундыг зааж харуулна. Мөн 12 цагийн байрлалд 12, 24 цагын ялгаа буюу өдөр шөнийг заана. Мөн Android болон iOS ухаалаг утастай холбож зүрхний цохилт, унтлагын цаг, хоёрдогч цагийн бүс зэргийг хянах боломжтой ухаалаг цаг юм.
Үндсэн хэсэг: Цагийн байрлалыг Ром цифрүүдээр тэмдэглэсэн. Өдрийг 6 цагийн байрлалд харуулна. Гадна ирмэгийг тойрсон минутын тэмдэглэгээтэй. 5 АТМ усны хамгаалалттай.
Гэр: Улаан алтан бүрмэл зэвэрдэггүй ган кейс болон хүрээтэй, мөнгөлөг өнгийн фонтой. Тойргийн хэмжээ 42мм.
Хүрд: 26 үнэт чулуу агуулсан. Цагт 28800 идэвхт, ойролцоогоор 42 цаг энергээ хадгална.
Оосор: 21мм өргөн, хар бор өнгийн матрын арьсан оосортой.