Байршил
|
Үлдэгдэл 0 |
Энгийн хуурай арьсанд зориулсан иж бүрэн цэвэрлэгээний багц нь будаг арилгагч, цэвэрлэгч сүүн шингэн мөн лосион зэргийг агуулдаг.
Instant Eye Make-Up Remover: Энэхүү нүдний будаг арилгагч нь өдөр бүрийн удаан тогтоцтой, усны хамгаалалттай нүүрний будгийг бүрэн арилгах үйлчилгээтэй. Сарнай цэцэг болон эрдэнэ шишийн цэцгийн хандны найрлага нь арьсыг чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй бол нарийн бүтэцтэй тос нь арьсыг зөөлрүүлж маш сайн цэвэрлэж өгдөг. Арьс харшлын тестээр баталгаажсан тул хамгийн эмзэг мэдрэмтгий зовхитой хүн хэрэглэхэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд контакт линз зүүдэг хүмүүс ч хэрэглэхэд тохиромжтой.
Extra Firming Partners: Цэвэрлэгч сүүн шингэн нь нүүр будалт, бохирдлыг нэн даруй арилгах үйлчилгээтэй. Найрлагандаа Альпийн нурууны ургамал, Гэгээн Жонны ургамал, Амтат бүйлс, Зефир, Линден зэрэг арьсыг зөөлрүүлж тэнцвэржүүлэх үйлчилгээтэй олон төрлийн ургамлын хандыг агуулсан тул арьсны чийгийн тэнцвэрийг хадгалж, арьсыг маш сайн тайвшруулж, өнгийг сэргээж өгдөг.
Toning Lotion with Camomile: Спирт агуулаагүй энэхүү лосион нь арьсны чийгшилийн түвшинг нэмэгдүүлж арьсийг сэргээх үйлчилгээтэй. А, В, Е витамины агууламж нь арьсны чанарыг сайжруулдаг бол Камомил, Альпийн нурууны ургамал, Линденийн ханд зэрэг баялаг найрлага нь арьсны цочролыг тайвшруулж, арьсыг зөөлөн толигор болгож өгнө. Нүүр цэвэрлэгээнээс үлдсэн арьсны цочролыг зөөлөн арилгаж арьсыг тайвшруулна.
Арьсны төрөл: энгийн болон хуурай арьсанд тохиромжтой
Хэрэглэх заавар: