Шинж чанар: Энхүү тос нь таны гарыг эрчимтэй арчилж, илүү зөөлөн, толигор болгоход тусална.
Найрлага: Байгалийн гаралтай кокос болон оливын тосны найрлага нь хуурай, эмзэг, асуудалтай арьсыг тайвшруулж эрчимтэй тэжээл өгнө. Анар жимсний тос болон шеа самрын тос нь арьсны нөхөн төлжилтийг дэмжин арьсны уян хатан чанарыг сайжруулж чийгийг удаан хадгалах үр нөлөөтэй. Жимслэг анхилуун үнэртэй уг тос нь гаранд маш хурдан шингэж, таны гарыг богино хугацаанд зөөлөн, толигор арьстай болгоно.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Хэрэглэх заавар: Өдөрт хэд хэдэн удаа гараа угаасны дараа түрхэж арьсанд шингэтэл массаж хийнэ.