Шинж чанар: Энхүү тос нь таны биеийн арьсыг эрчимтэй чийгшүүлж, илүү зөөлөн, толигор болгоход тусална.
Найрлага: Байгалийн гаралтай кокос болон оливын тосны найрлага нь хуурай, эмзэг, асуудалтай арьсыг тайвшруулж эрчимтэй тэжээл өгнө. Анар жимсний тос болон шеа самрын тос нь арьсны нөхөн төлжилтийг дэмжин арьсны уян хатан чанарыг сайжруулж чийгийг удаан хадгалах үр нөлөөтэй. Жимслэг анхилуун үнэртэй уг тос нь биеийн арьсанд маш хурдан шингэж богино хугацаанд зөөлөн, толигор арьстай болгоно. Бүтээгдэхүүн удаан хадгалах химийн нэгдэл болох парабен агуулаагүй.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Хэрэглэх заавар: Усанд орсны дараа биеийн бүх хэсэгт шаардлагатай хэмжээгээр түрхэж шингэтэл массаж хийнэ.