Байршил
|
Үлдэгдэл 1 |
Эртний хүмүүс од эрхэсийг ажиглан цаг хугацааг баримжаалдаг байсан. Frederique Constant ийнхүү таны бугуйнд шөнийн тэнгэр одод гялалзах мэт мэдрэмжийг төрүүлэхийн тулд Slimline Moonphase загварыг гаргасан. Орчин үеийн загвартай хослуулсан энэхүү загвар маш тансаг, гоёмсог байдлыг илэрхийлнэ.
Энэхүү цаг нь Slimline коллекцын загвар бөгөөд Frederique Constant FC-705 автомат хөдөлгүүр бүхий энэ цаг нь 26 ширхэг үнэт эдлэл агуулсан, 145 хэсгээс бүрдэнэ. Маш чанартай материалаар хийсэн зэвэрч өнгөө алдахгүй, төмөр хольц ороогүй арьсанд харшил өгөхгүй. Зурагдахгүй гүдгэр хэлбэрийн сафиран нүүртэй. Өдөр, цаг, минутыг зааж харуулах ба билгийн тооллын сарны заалттай.
Үндсэн хэсэг: Цагийн байрлалыг Ром цифрүүдээр тэмдэглэсэн. Өдөр болон билгийн тооллын сарыг 6 цагийн байрлалд зааж харуулна. Гадна ирмэгийг тойрсон минутын тэмдэглэгээтэй. 3 АТМ усны хамгаалалттай.
Гэр: Мөнгөлөг өнгийн зэвэрдэггүй ган кейс болон хүрээтэй, хар фонтой. Тойргийн хэмжээ 42мм, 12мм зузаан.
Хүрд: 26 үнэт чулуу агуулсан ба 145 хэсгээс бүрдэнэ. Цагт 28800 идэвхт, ойролцоогоор 42 цаг энергээ хадгална.
Оосор: 21мм өргөн, хар өнгийн матрын арьсан оосортой.