Байршил
|
Үлдэгдэл 1 |
Frederique Constant - ын бугуйн цаг үйлдвэрлэлийн ертөнцөд хийсэн томоохон алхмуудын нэг бол спортлог, тансаг Yacht Timer GMT коллекц юм. GMT нь хоёрдогч цагийн бүсийг харуулдгаараа онцлогтой. Тус брэнд дарвуулт завиар хичээллэгсэд, усанд сэлэх, далайн эргээр зугаалах дуртай болон тэнгис далайд дуртай хүмүүст зориулан энэхүү загвараа гаргасан.
Sellita SW200 дээр суурилсан Frederique Constant FC-350 автомат хөдөлгүүр бүхий энэ цаг нь 26 үнэт эдлэл агуулсан. Улаан алтан өнгө хосолсон зэвэрдэггүй ган хүрээтэй ба энэ өнгө нь ямар ч хэв маягт тохиромжтой харагдана. Зурагдахгүй сафиран нүүртэй. Энгийн бөгөөд тансаг Super-Luminova нүүртэй тул шөнө ч тод харагдана. Өдөр, цаг, минут, секундээс гадна өөр цагийн бүсийн цагийг зааж харуулна.
Үндсэн хэсэг: Өдрийг 3 цагийн байрлалд харуулна. Гадна ирмэгийг тойрсон минутын тэмдэглэгээтэй. 3 АТМ усны хамгаалалттай.
Гэр: Мөнгөлөг өнгийн зэвэрдэггүй ган кейс болон улаан алтан бүрмэл ган хүрээтэй, хар фонтой. Тойргийн хэмжээ 42мм, 12мм зузаан.
Хүрд: 26 үнэт чулуу агуулсан. Цагт 28800 идэвхт, ойролцоогоор 38 цаг энергээ хадгална.
Оосор: 22мм өргөн, мөнгөлөг болон улаан алтан өнгийн оруулга бүхий зэвэрдэггүй ган оосортой.