Байршил
|
Үлдэгдэл 0 |
Heartbeat – ийн анхны загвар 1994 онд гарсан ба удалгүй брэндийн гол билэг тэмдэг болсон. Heart Beat – ийг бүтээсэн зорилго нь механик загварын бугуйн цагийг таниулах юм.
Энэхүү цаг нь Classics коллекцын эрэгтэйчүүдийн цаг бөгөөд ETA 2824-2 дээр суурилсан Frederique Constant FC-310 автомат хөдөлгүүртэй, 26 үнэт чулуу агуулсан. Зурагдахгүй сафиран нүүртэй. Цаг, минут, секундыг зааж харуулна.
Үндсэн хэсэг: Цагийн байрлалыг Ром цифрүүдээр тэмдэглэсэн. Гадна ирмэгийг тойрсон минутын тэмдэглэгээтэй. 5 АТМ усны хамгаалалттай.
Гэр: Улаан алтан бүрмэл зэвэрдэггүй ган кейс болон хүрээтэй, мөнгөлөг өнгийн фонтой. Тойргийн хэмжээ 40мм, 10.2мм зузаан.
Хүрд: 26 үнэт чулуу агуулсан. Цагт 28800 идэвхт, ойролцоогоор 38 цаг энергээ хадгална.
Оосор: 18мм өргөн, хар бор өнгийн матрын болон тугалын арьсан оосортой.