Байршил
|
Үлдэгдэл 0 |
Бэлгэдэл:
Төрийн хасбуу тамга
Их Монгол улсын үеэс эрхэмлэн ирсэн төрийн эрхэм дээд бэлгэ тэмдгийн нэг нь төрийн хасбуу тамга юм. Уг тамганы дардсанд монгол үсгээр:
“Мөнх тэнгэрийн хүчин дор
Их Монгол улсын далай хааны зарлиг
Ил булха (харь орны тэмцэлдэгч ард олон)
Иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай”хэмээх зарлигийг сийлсэн 6 мөр бичээс байдаг. Үүнийг сонсвоос сүсэг төрөм, сүрдэм бадрангуй, уншваас ухаан зарам, утга гүн агаад эрхэм дээд тэнгэрийн зарлиг мэт. Төрийн тамгаар итгэмжлэгдсэн бичиг баримтууд, зарлиг зэрэг нь нийтээр дагаж мөрдөх шийдвэр бүхнийг иргэн бүр заавал биелүүлэх үүрэгтэйг улсын хааны тамгаар зааж буй явдал юм. Монгол гүрний эзэн хааны тамгыг төсөөлж болох өнөө хэр олдоод байгаа үнэт баримт нь Гүюг хаанаас 1246 онд Ромын Пап ламд илгээсэн бичигт дарсан энэхүү төрийн тамганы дардас юм. Гүюг хааны энэ бичиг 112 см урт, 20 см өргөн учир тамгыг дунд нь, эцэст нь тус тус даржээ. Энэ захидал Ватиканы төв архивд хадгалагдаж байдаг. Эрдэмтэд Гүюг хааны энэхүү тамгыг Чингис хаанаас уламжлагдан ирсэн тамга хэмээн үздэг байна. Сайхь тамгыг хуулбарласан энэхүү арслан бариултай дурсгалд тамганы тос түрхэж дардас гаргахад эх дардас шигээ харагдах нь гайхалтай. Энэхүү алтан түрхэцтэй Хааны тамганы дардсаар үр хүүхэд, найз нөхөддөө өгөх бэлгийг тамгалваас Тамга эзэмшигчийн үнэтэй дурсгал болон өвлөгдөх нь дамжиггүй.