Байршил
|
Үлдэгдэл 13 |
Бэлгэдэл:
Монголчуудын шүтээн Салхин хүлэг "Хийморийн морь"
Монголчууд эрт үеэс хүлэг морийг хүмүүний нөхөр, үйлс бүтээгч, цог золбоо, хийморь сүлдийг бадраагч, хишиг буяныг арвижуулагч салхин хүлэг морин эрдэнэ хэмээн бэлгэшээн дээдлэсээр иржээ. Үйлс бүтээл, хүсэл мөрөөдөл, аз жаргал, ерөөл буяны үрийг дэлгэрүүлэх, сайны ерөөл, заяа тавилангийн барилдлагыг цаг хугацааг товчлон ойртуулах нууцын шившлэгт увдис шингээсэн шүтээнийг “Хийморийн морь” хэмээдэг. Хийморийн морины хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ, энх амгалангийн цагаан шүхэр, эдийн эх хүндэтгэлийн дээд хадаг, өөдлөн бадрах, цэцэглэн хөгжих, ариутгахын бэлгэдэл гал, сүр хүч, эрх мэдэл, эд баялагийн бэлгэдэл арслан зэрэг увдист бэлгэдэл бүхий дүрсүүд нь оюун ухаан, хийморь дэлгэрүүлэх, хүмүүний үйлсийг санан дурдахын төдийд бүтээж, зам мөрийг тэгшитгэх, хажуу дэргэд болоод дээд тэнгэр газрын аюул бүгдийг зайлуулж, элдэв өвчин тахал, хар ад тэргүүтнийг арилган дарах, мууг үл оруулах, хамгаалах увдистай. Хийморийн морь нь монгол хүний дээлийн энгэр өвөр руу орж буй мэт баруун гараас зүүн гар тийш чиглэсэн байна. Энэ нь олз, буян хишгийг нэгэн дор өөртөө хураан арвижуулах шидтэй. Хийморийн морийг модон дээр сийлж, даавуу хадаг цаасан дээр барлаж гэрийн гадаа, уулын овоон дээр хийсгэдэг байв. Мөн сүм хийд, айл гэрийн шүтээнд модон сийлбэр, металлан цутгамал хийморийн морьд байсан бөгөөд тэрхүү хийморийн морины сийлбэр, цутгуурын дотор сахиус тарни, шүншиг хийж тахин шүтдэг байжээ.