Байршил
|
Үлдэгдэл 5 |
Бэлгэдэл:
Арслан
Халуун орны догшин ширүүн энэ амьтны дүр дүрслэл Монголын үлгэр домог, урлаг соёл, гоёл чимэглэлд элбэг бий. Монголын “арслан” гэдэг үгнээс “Руслан” хэмээх нэрийг зээлдэж авсан юм гэж Оросын Их яруу найрагч А.С.Пушкин дурджээ. Монголчууд арсланг ертөнцийн дөрвөн хүчтний нэг, араатны хаан хэмээн дээдэлдэг. Арсланг сүр хүч, эр зориг, эрх чөлөө, эрх мэдэл, эд баялаг оршин тогтнох, эд юмсыг бат найдвартай хадгалж, хулгай бусад муу муухай зүйлээс хамгаалах, харьшгүй хүч, хатан зоригийн бэлгэдэл хэмээн үздэг.