Байршил
|
Үлдэгдэл 33 |
Бэлгэдэл:
Өндөр гэгээн Занабазарын эх загвараар бүтээсэн намжувандантай Соёмбо
Соёмбо: Монголын анхдугаар Богд олноо Өндөр Гэгээн хэмээн алдаршсан Г.Занабазар нь 1686 онд Түвхэн бүтээлийн сүмдээ сууж байхдаа Соёмбо үсгийг зохиожээ. “Өөрөө тодорсон гэгээ” гэж нэрлэгддэг титэм үсгийг Өндөр Гэгээн анхандаа мутрын тэмдэг маягаар хэрэглэж байв. Монголын ард түмэн арга билгээ хослуулан, төмөр хана хэрэм лүгээ төр улсаа хамгаалж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн, сум мэт бат нэгдэлтэй байж, мандан бадарч явах болтугай гэсэн бэлгэдлээр түгсэн энэ үсгийн утга агуулга гүнзгий юм. Өндөр Гэгээн Г. Занабазар соёмбо үсгийг б ү т э э х д ээ уламжилж ирсэн эртний Монгол утга бэлгэдэл болох нар сар галын дүрсийг сав шим ертөнц, цаг хугацаа, хүн амьтан, арга билгийн гүн утгатай хэмээн үзэж үүнийгээ Дорно дахины ухаанаар нотлогдсон ертөнцийн үүслийн уг сурвалж болох хий, гал, шороо, ус зэрэг язгуур махбодиор төлөөлүүлэн бадам цэцгийн суурин дээр байрлуулсан нь язгуурын төр шашнаа ариунаар мандуулахыг бэлгэдсэн байна. Соёмбын хамгийн дээр байрлах гурван дөл нь Монгол улс өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт үүрд мандан бадрахын бэлгэдэл бөгөөд галыг Монголчууд голомт залгамжлах, мандан бадрахын утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлөх нар сар хоёр бол Монголын эртний сүлд тамга юм. Соёмбын дотор хоёр гурвалжин жад, сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош харуулсан нь халдах дайснаа дараг хэмээсэн утга төгөлдөр билээ. Хос загасыг доороос хашсан тэгш өнцөгт дүрсийг шударга журамтай цэгц шулуун гэсэн утга, цэх шударгаар хүчээ өгтүгэй гэсний тэмдэг. Харин загасыг өдөр шөнийн аль ч цагт нүдээ цавчдаггүй тул сонор соргогийн бэлгэдэл болгожээ. Хос загас арга билиг буюу эр эм гэсэн утгатай бөгөөд соёмбо тэмдэгт улсын хүн ард бүгд өндөр сонор сэрэмжтэй байж өсөн үржиж, улс орноо цэнгүүлнэ гэсэн утга агуулдаг. Ийнхүү соёмбо нь өнөө үед гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бөх, загас мэт сонор соргог явж, арга билиг хослон, төмөр хэрэм лугаа төр улсаа хамгаална гэсэн гүн утгыг илэрхийлдэг бөгөөд Монголын ард түмэн түүнийг төрийн далбаанд байрлуулан өндөрт мандуулдаг учиртай. Намжувандан: Намжувандан гэдэг нь төвдөөр “Асар эрх төгөлдөр арав” гэсэн үг бөгөөд мөнхөд эрхэм төгс гэсэн Дүйнхор бурханы тарни найман түм, дөрвөн мянган үсгийг бирга, шар зэрэг арван үсэгт хурааж чуулган болгосон номын хураангуй ажээ. Намжувандан нь хүмүүний хэл амыг дарах, хурц мэсээр хатгасан ч хуяг өмссөн мэт болох, хар шулмасын цалмыг тасдах, үхлийн хар өнгөт тэмдэг үл халдах, хулгайг даран номготгох хүчтэй.