Байршил
|
Үлдэгдэл 0 |
Бэлгэдэл:
Монгол түмний аз жаргалын бэлгэдэл "Жаргалын найман морь"
XIII зуунаас Монголчууд жаргалын найман морийг уран зураг, баримал, сийлбэр, шаазангаар дүрсэлж бүтээн дээдэлж өнөөг хүрч ирсэн билээ. Жаргалын найман морь нь Монгол ардын билиг зүй, утга дурсгалд жаргал цэнгэл, тэгш дүүрэн амьдрал, нарт ертөнцийн дөрвөн зүг, найман зовхис, хүний жаргал юутай гэрэл гэгээг авч ирдгийг дүрслэн харуулдаг. Жаргалын найман мориор хүмүүний Тэгш дүүрэн жаргал буюу хийморь золбоо, элбэг дүүрэн, урт удаан нас, гэрэл гэгээ, эрх чөлөөг бэлгэдэхийн зэрэгцээ Шаргал өнгөөр нь оюун ухаан үржин дэлгэрэх, өсөн бойжих, баян чинээлэг, хайр энхрийлэл, Наймын тоогоор нь ертөнцийн орон зайн төсөөлөл буюу дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлэн, эрх тааваараа, үүрд мөнхийгцогцлоон бэлгэддэг. Хүмүүний жаргалыг хүлэг морины эрх тааваараа байдлаар төлөөлүүлэн дүрслэхдээ:
- Алсыг ширтэж буй мориор хүсэн мөрөөдөхийн жаргал
- Ээнэгшиж буй хоёр мориор ижилдэн ханьсахын жаргал
- Эрчлэн довтолгож буй мориор цогт хүчний жаргал, хийморь
- Ус ууж буй мориор амталж ундаасах, цангаа тайлахын жаргал
- Хэвтэж буй мориор буян заяаны жаргал
- Хөрвөөж буй мориор хүртэхүйн жаргал
- Янцгааж буй мориор баясан цэнгэхийн жаргалыг тус тус илэрхийлсэн байна. Жаргалын найман морь таны гэр бүлд ямагт аз жаргал, буян хишгийг хайрлах болно.