Байршил
|
Үлдэгдэл 1 |
Швейцарийн Frederique Constant брэндийн тансаг зэрэглэлийн энэхүү бугуйн цагийг эрчүүдэд зориулсан ба маш уран нарийн хийцтэй. Бусдаас өвөрмөц, дэгжин байхыг хүссэн хэн бүхний хэрэгцээнд нийцүүлэн бүтээсэн. Frederique Constant Caliber FC-715 автомат хөдөлгүүр бүхий энэ цаг нь 26 үнэт чулуу агуулсан .Зурагдахгүй сафиран нүүртэй. Өдөр, цаг, минут, секунд болон билгийн тооллын сарны байршлыг зааж харуулна.
Үндсэн хэсэг: Гадна ирмэгийг тойрсон минутын тэмдэглэгээтэй ба 5 минутын интервалаар Араб тоонуудтай. 6 цагийн байрлалд өдөр болон сарны байршлыг харуулна. 3 АТМ усны хамгаалалттай.
Гэр: Мөнгөлөг өнгийн зэвэрдэггүй ган кейс болон хүрээтэй. Тойргийн хэмжээ 40.5мм, 12.4мм зузаан.
Хүрд: 26 үнэт чулуу агуулсан. Цагт 28800 идэвхт, ойролцоогоор 42 цаг энергээ хадгална.
Оосор: 18.5мм өргөн, хар өнгийн матрын арьсан оосортой.